Гурав хоног архи согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зургадугаар сарын 23-25-ны өдрүүдэд хориглохоор болжээ. Хэрвээ энэ шийдвэрийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авна аж.

Энэ талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Зургадугаар сарын 24-ний өдөр олныг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй. Мөн гадна болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн амралтын өдрийг сонгуулийн өдөр рүү шилжүүлнэ. Харин зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагуудын үйл ажиллагаа хэвээр үлдээж байгаа.

Мөн зургадугаар сарын 26-ны өдрөөс одоогоор архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудыг 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргалаа. Харин бааруудыг хаасан хэвээр байна. Өнөөдрөөс бүх төрлийн музей, номын сангийн үйл ажиллагааг нээж байгаа” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close