Засгийн газрын хуралдаан болж байна

2 цаг 55 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар хуралдаж байна. УОК-оос тусгаарлалтаас гарсан олон улсын тээврийн жолооч болон эхнэр, хүүхдээс нь халдвар илэрсэнтэй холбогдуулан нийслэлд 3 хоногийн хөл хорио тогтоосон.

Мөн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хорьж, хурал цуглааныг цуцлах шийдвэр гаргасан. Түүнчлэн УОК өчигдрийн хуралдаанаараа Алтанбулагийн боомтын үйл ажиллагааг хоёр сар хаах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Тиймээс энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар covid-19-ийн халдварын талаар яаралтай авах арга хэмжээ болон бусад цаг үеийн шуурхай асуудлыг хэлэлцэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна