Редакцийн сонголт

“Сахал” Д.Эрдэнэбилэгтэй хамт шалгагдаж буй Г.Хүрэлбаатар гэж хэн бэ

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан гэх хэрэгт “Монголын зэс корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, /ХХБ/-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй дөрвөн хүнийг яллагдагчаар тооцон саатуулах саналаа прокурорын зүгээс шүүхэд ирүүлээд буй. Тэгвэл Ц.Пүрэвтүвшин, О.Орхон, Д.Эрдэнэбилэг нартай энэ хэрэгт шалгагдаж буй ДӨРӨВ дэх хүн нь ил боллоо. Нууцлагдсан энэ эрхэм “Канетик” компанийн захирал Ганбат овогтой Хүрэлбаатар аж. Тэрбээр  МАН-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд асан Д.Ганбатын хүү бөгөөд “Монголын зэс корпораци”-ийг анх “Жумейра” нэртэйгээр Д.Эрдэнэбилэг нар байгуулахад тус компанийн захирал, үүсгэн байгуулагчаар нь ажиллаж байжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

4 Сэтгэгдэлтэй

  1. Хулгайч луйварчид албан тушаалтнуудын хүүхдүүдийг өөд нь татаж булай булхайгаа хийдэг байжээ. Хэхэхэ… Ишшшшш чааваас даа

  2. хулгайч нараа битгий хайрлаж .энхрийлээд бл даа . хуулийнхаан!! барисан шиг бариад гүрийгээд бвл ясыг ни цайтал суулгаач . заваарсаар бтл чини хөөн хэлцэх нөгөө юм ни болчихно доо раднаасэд авралдаа авчихна даа .та нараас өмнө хэхэхэ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close