Сүхбаатарын талбай дээр жолооны үнэмлэх олгоно

Монгол Улс Замын хөдөлгөөний дүрэмтэй болсны 94 жилийн ойг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”, “Бяцхан зорчигч” аян зохион байгуулна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэд өнөөдөр 11:00-16:00 цагийн хооронд Төв талбайд очиж, эрх сэргээх шалгалт өгөх боломжтой. Мөн эндээс жолоочийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, гээсэн үнэмлэх сэргээх, хасуулсан эрхээ хэрхэн сэргээлгэх талаар зөвлөгөө авч, автомашиныхаа дугаарын давхцалыг шалган, албан журмын даатгалд хамрагдан, бүх төрлийн лавлагаа мэдээллийг нэг дороос аваарай.

Уг арга хэмжээний үеэр “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд нээнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close