УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр (2020.08.12) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт  эхэлсэн.

Гэвч шүүх хуралдааныг долоо хоногоор хойшлуулжээ. Учир нь шүүгдэгч Д.Дамба-Очир өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Шүүхээс хүсэлтийг хангаж, шинэ өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцах долоо хоногийн хугацаа өгч, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close