#Сэрэмжлүүлэг: Гэрэл дохиотой гарцан дээр хүн мөргөж, амийг нь хохироогоод зугтжээ

Өнөөдөр өглөө 04:25 цагт зам тээврийн ноцтой осол гарч, хүний амь нас эрсджээ. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байгаагаар наймдугаар сарын 12-ны 04:25 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсындугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч, эрэгтэй, 25 настай, Н-ыг мөргөж амь насыг нь хохироожээ. Автомашины жолооч хэргийн газрыг орхин явсан ч цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон байна.

Тээврийн цагдаагийн албанаас иргэд, жолооч нар зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэх, хэргийн газрыг орхин явахгүй байх, шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close