Дөрвөн настай хүүгээ зодсон хойд эцгийг шүүх хурал болно

Дөрвөн настай хүү хойд эцэгтээ зодуулсны улмаас хүнд гэмтэж, есөн удаагийн хагалгаанд орон, шулуун гэдэснээсээ 30 см орчим тайруулсан хэрэг гуравдугаар сард гарсан.

Тэгвэл хүүгийн хойд эцэг Б.Тодзаяад холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 29-нд товлогджээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Б.Тодзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавдугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт шүүх хуралдаан товлогдсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close