“Сахал” Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Төрийн өндөр албан тушаалтнуудыг Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарын хэрэгт яллагдагчаар АТГ-ынхан тооцсон бол бусад гол зохион байгуулагчтай хамт өөр гурван хүнийг мөн яллагдагчаар татан цагдан хорих хүсэлтээ ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас прокуророор дамжуулж шүүхэд хүргүүлсэн юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Д.Эрдэнэбилэгийг О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарын хамтаар Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцсон аж. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүү­гийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих санал гаргасан байна. Гэвч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдан хорих асуудал хариуцаж буй шүүгч Х.Идэрээс татгалзсан байна. Тиймээс шүүгч уг асуудлыг ерөнхий шүүгчдээ танилцуулан хэлэлцүүлэх буюу өнөөдөр шийдвэрлэх хүртэл түр хойшлуулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close