LIVE: Говьсүмбэр аймагт нэг тохиолдол батлагдлаа


ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Коронавирусний тархалт Улаанбаатар, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тархсан нь батлагджээ.  ХӨСҮТ-ийн Тандалд судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11 сарын 17 -нд нийт 1643 хүнд шинжилгээ хийснээс үүнээс 21 хүнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын ойрын хавьтлын 516 хүнд  шинжилгээ хийснээс нийт таван хүнд халдвар илэрлээ. Ингээд нийслэлийн тохиолдол 15 боллоо. Хоёрдагч хавьтал 3710 хүнд шинжилгээ хийснээс халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол батлагдлаа.  Говьсүмбэр аймагт нэг тохиолдол батлагдсан. Тандалт судалгаа, эмчилгээг өргөн хүрээнд явуулж байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна