Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас 11 дүгээр сарын 24-ний өдөр 14 зах, 39 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 29 эмийн сан болон Орхон, Өвөрхангай аймгуудад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул маркет”-д үхрийн мах 15500, хонины ястай мах 12000, адууны мах 11000 төгрөгөөр худалдаалж байжээ. Иймийн тул тус худалдааны төвийн махны лангуу түрээслэгч С.Гансүх, С.Энхжаргал нарт Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу тус бүр 2,000,000₮-ийн торгууль оногдуулжээ.
Түүнчлэн “Good price” дэлгүүрт хяналт шалгалт хийхэд тус дэлгүүрт хонины ястай махыг 10500, үхрийн цул махыг 16000 төгрөгөөр худалдан борлуулжээ. Иймд ШӨХТГ-ын Улсын Ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан 20,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна