Ч.Хүрэлбаатар: Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга төсөвт бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг 2017 оноос эхлэн жил бүр гаргаж ирсэн. Энэ удаагийн хориг нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш тавьж буй тав дахь удаагийн хориг юм.

Тэгвэл энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн хоригийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ.

Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавьж байна гэчихээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа. Арай ч дээ” гэсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна