МЭХ-ны салбар зөвлөл онцгой комисст 4000 маск хандивлалаа


Орхон аймгийн Онцгой комисс COVID-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй. Өнөөдөр дээрх ажилд ААН байгууллага, иргэд дэмжлэг үзүүлж улс орон, хотоо эрсдлээс хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна. Өнөөдөр буюу 2020.03.04-нд – Одонтой ээжүүдийн фэйсбүүк группийн гишүүд бэлэн мөнгөний хандив – Лобартори 8- р сургуулийн хамт олон мөнгөн хандив Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөл бүсгүйчүүдийнхээ оёсон 4000 ширхэг маскыг хандивлалаа. COVID-19 вирусийн тархалт өдөр ирэх тусам нэмэгдэж буй эгзэгтэй цаг мөчид Аймгийн Онцгой комиссийн үйл ажиллагааг дэмжиж буй иргэд аж ахуйн нэгжид АЗДТГ, Онцгой комиссоос талархал илэрхийлэхийн зэрэгцээ онцгой байдлын бүхий л мэдээллийг өгч байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна