Орхон аймаг буюу Эрдэнэт хотын хэмжээнд караоке, баарны үйл ажиллагааг оройн 22 цаг хүртэл ажиллуулах болсон захирамжийг өнөөдөр гаргасан байна.
Уг шийдвэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг дэлгүүрүүдийн үйл ажиллагаа давхар хамаарна.
Ингэхдээ тухайн аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай хариуцлагын гэрээ байгуулах юм байна.
Мөн баарнууд лоунжийн хэлбэрээр ажиллах бөгөөд үйлчлүүлэгчид олон нийт бүжиглэхгүй байхаар заажээ.
Харин компьютер тоглоомын газруудын үйл ажиллагааг нээлгүй хэвээр үлдээн дээрхи шийдвэрийг захирамжлан гаргажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна