УОК: Орхон аймагт 13, Дорноговь аймагт нэг батлагдсан тохиолдол шинээр нэмэгдлээ


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар COVID-19-ийн талаар хэлэлцэж байна.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна.

Тэрбээр дотоодын нийт халдвар өнөө өглөөний байдлаар 65 болсныг хэллээ. Тодруулбал:

  • Улаанбаатар – 18
  • Сэлэнгэ – 24
  • Дархан-Уул – 8
  • Дорноговь – 1
  • Орхон аймаг – 13
  • Говьсүмбэр – 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Иймд 1,645 орыг дэлгэхээр бэлтгэл хангасан бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөц байгааг хэлэв.

Голомтын нөхцөл байдлыг үзвэл Улаанбаатар хотод эхэлсэн голомтоос шинэ тохиолдол нэмэгдээгүй байна. Сэлэнгийн төмөр замыг дагасан голомтоос тоо ихээр нэмэгдэж байгаа тул өчигдөр төмөр замын хамгийн эрсдэлтэй 955 ажилчныг түргэвчилсэн тестэд хамруулжээ.

Тэрбээр “Манай улсад одоогоор ОХУ-тай хиллэдэг боомтуудаас Сүхбаатар, Эрээнцав ажиллаж байна. Эрээнцав боомтыг маргаашаас эхлээд бүх нийтийн бэлэн байдлын хугацааг дуустал хаана. Бусад боомт ажиллахгүй байгаа.

Хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх чиглэлээр зохих арга хэмжээг авч байна. 2020 онд нэмэлтээр импортлох 40 мянган тонн үрийн улаан буудайн тоог баталгаажуулж ажиллаж байгаа. Гурилын үйлдвэрүүдэд 100 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг өглөө. COVID-19-тай холбоотой түр хороо байгуулсан.

Коронавируст халдварын эсрэг вакцин нийлүүлэлтийн талаар ДЭМБ-ын байдлаар 155 вакцин эмнэлзүйн үе дээр явж байна. БНХАУ, АНУ-д 4 ОХУ-д нэг вакцины хөгжүүлэлт хийгдэж байгаа. Манай засгийн газар 2020 оны долоодугаар сарын 16-ны өдөр коронавиурст халдварын эсрэг вакцин үйлдвэрлэх үйл ажиллагаанд нэгдээд байна Бид хоёр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд вакцин нийлүүлэлтийн явцад хамтран ажиллаж байгаа. Дэлхийн банкнаас акцин худалдан авахаар  50.7 сая төгрөгийн зээл авах ажил хийгдэж дуусаж байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна