Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна.
Нэг. Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ
А.Хүчит шонхор зах
Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7500 төгрөг, хонины цул мах 7800-8000 төгрөг, үхрийн ястай мах 10000-10500 төгрөг, үхрийн цул мах 11000-12000 төгрөг, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.
Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 7500 төгрөг болж 200 төгрөгөөр, үхрийн цул махны дээд үнэ 12000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол үхрийн ястай махны дээд үнэ 10500 төгрөг болж 1000 төгрөгөөр буурсан байна.
Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 6200-6500 төгрөг болж доод үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн мах 7200-7500 төгрөг болж 300 төгрөгөөр буурсан бол адууны мах 6500 төгрөг болж доод үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 18 тонноор буурч 87.9 тонн нийлүүлэгдсэн байна.
Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт
2020.12.14-ний өдрийн 7:30 цагийн байдлаар
№ | Бүтээгдэхүүний нэр | 14-ний өдрийн 07:30 цагийн байдлаар | ||
Жижиглэнгийн үнэ | Бөөний үнэ | |||
Нийлүүлэлт | 87.9 тн | |||
1 | Хонины мах | ястай | 7500 | 6200-6500 |
цул | 7800-8000 | |||
Үхрийн мах | ястай | 10000-10500 | 7200-7500 | |
цул | 11000-12000 | |||
Адууны мах, ястай | 8500 | 6500 | ||
Ямааны мах, ястай | - | 5000 |
Хоёр. Бусад зах, дэлгүүр, эмийн сангийн мэдээлэл
Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 8000, хонины цул мах 8500-8800, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000, адууны мах 8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 1100, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2500-3000, Монгол төмс 1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1500-1800 төгрөгийн үнэтэй байна.
Хүчит шонхор захад Хятад сонгино 1500 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр худалдааны төвүүдэд 2020.12.14-ний өдрийн 12.00 цагийн байдлаар өндөгний нийлүүлэлт байхгүй байна.
Тус захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8800, хонины цул мах 8800-9000, үхрийн ястай мах 9500-11500, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 8500, ямааны мах 7800, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2100, дээд гурил 1450-1600, 1-р зэргийн гурил 1200-1300, 2-р зэргийн гурил 900-1000, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2500, Монгол төмс 800-1100, Монгол лууван 1000-1800, Монгол сонгино 2500-3000, Хятад сонгино 1500-2000, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.
Таван-Эрдэнэ, Хороолол захуудад 2020.12.14-ний өдрийн 12.00 цагийн байдлаар өндөгний нийлүүлэлт байхгүй байна.
Шинэ Сансар, Баянзүрх-2, Жанжин, Баялаг-Ундраа захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-8500, хонины цул мах 8800-9500, үхрийн ястай мах 9500-10500, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 9000, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2300, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 950-1000, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1500-1800, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.
Баянзүрх-2 захад 12 дугаар сарын 13-ны өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн цул мах 1000 төгрөгөөр нэмэгдсэн, Хятад сонгино 300 төгрөгөөр буурсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна