Н.Тавинбэх: Цахилгааныг өмнөхөөсөө илүү хэрэглэвэл төлбөрийг иргэд өөрсдөө хариуцна


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэд, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг тэглэх ЗГ-ын тогтоолтой холбогдох журмыг баталлаа. Ингэхдээ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй адил төлбөрийг төр хариуцаж үлдэгдэл төлбөрийг иргэд төлөхөөр болсон юм.

ЗГ-аас тогтоол гаргахдаа суурь судалгаа хийж, эрсдлийг тооцсон эсэх талаар асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрсдлийг тооцсон боловч тооцсон эрсдлээс хэрэглээ хэт давсан болохыг хэллээ.

Тэрбээр “ Бид тогтоол гарах үед эрсдлийг тооцож байсан ч хэрэглээг ийм их нэмэгдэнэ гэж бодоогүй. 2-3 дахин нэмэгдсэн. Нэмэгдсэн хэрэглээний 96 хувь нь ахуйн хэрэглээ, тэр дундаа гэр хороололд байна. Харин орон сууц болон аж ахуйн нэгжийн хэрэглээний өсөлт 6-7 хувийн өсөлттэй байна. Хэрэглээ өсөж байгаа амины орон сууцны нэг хэсэг Нүхтэд гарч байна. Энэ байршилд 2 дахин нэмэгдсэн. Иргэд ашиглахгүй байгаа байшингаа хүртэл халааж, зохисгүй хэрэглээ бий болгож байна” гэлээ.

100мегаваттаар нэмэгдэнэ гэж тооцсон ч энэ тооцооллоос хоёр дахин илүү хэрэглээ үүссэн болохыг Шадар сайд Я.Содбаатар хэллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна