Энэ сарын 1-6-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдсан Дэлхийн Шатрын Холбооны 91 дэхь Конгресс дээр Их мастер цолны 3 нормын болзол биелүүлээд байсан Орхон аймаг, Эрдэнэт хотын уугуул, "Дагшаахүү" шатрын клубын тамирчин, БЗД-ийн 33-р сургуулийн сурагч, ОУМ Д.Батсүрэн нь 2020 оны 11-р сарын 1-ний өдрийн байдлаар нийтлэгдсэн Дэлхийн Шатрын Холбооны стандарт гадаад чансаа бодолтоор гадаад чансаагаа +23.2-оор нэмэгдүүлж, гадаад чансаа 2500 давсан амжилтаар шатрын спортын ноён оргил болох ИХ МАСТЕР цол хүртэх нь батлагдлаа.
Ингэснээр Д.Батсүрэн Монгол улсын эрэгтэйчүүдийн 8 дахь Их мастер цолтон болж, Монгол улсын хамгийн залуудаа шатрын спортын Их мастер цолонд хүрсэн тамирчны рекорд амжилтыг 16 настайгаар шинэчлэн тогтоож байна.
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна