УОК, Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж буй. Учир нь Баянзүрх дүүрэгт халдварын голомтод нийт 62 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ-наас нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат ахиулж, "Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор тогтоох" саналыг гаргасан. Уг саналыг УОК хэлэлцэж дэмжсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл Засгийн газар энэ сарын 23-наас эхлэн 14 хоногийн хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэж, дэмжжээ. Ийнхүү нийслэлд 2021 оны 1 дүгээр сарын 6-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохоор боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна