МАХН: Монгол Улсын аюулгүй байдалд ноцтой байдал үүсгэсэн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн мэдэгдлийг шалгахыг УИХ-аас шаардлаа


ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн мэдэгдэлтэй холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар өнөөдөр мэдээлэл хэллээ. МАХН А.Гансүхийн “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг асуудлыг хариуцдаг байгууллага ажиллахгүй байгаа” гэсэн туйлын ноцтой мэдээллийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын хувьд албан ёсоор өгсөн нь гадаадын улс орнууд тэдний холбогдох байгууллагын анхааралд өртөж Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд ноцтой аюул занал үүссэн хэмээн үзэж байгаа аж. Тиймээс хууль шүүхийн байгууллага ҮАБЗ-ийн үйл ажилллагааг хуулийн дагуу шударга байлгах үүднээс дараах шаардлагыг УИХ-д хүргүүллээ. Үүнд: 1.УИХ-аас баталсан шүүхийн шинэчлэлийн багц хуулийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийг яаралтай байгуулж, нэр бүхий шүүгч өмгөөлөгч ҮАБЗ-ийн ажилтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгах тогтоох ажлыг нэн даруй эхлүүлэх 2. Лифтний хэрэгт нэр холбогдсон шүүгч өмгөөлөгч нарын оролцоотой хэрэг маргааны шийдвэрийг шинэ нөхцөл байдал үүссэн үндэслэлээр дахин хянуулах ажлыг зохион байгуулах 3. Шүүгч нарын гэмт хэрэг, ёс зүйн зөрчлийн шинжтэй үйлдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт цацагдсан. Гэтэл гомдол мэдээлэл ирээгүй гэх үндэслэлээр тэдний хууль бус үйлдлийг хамгаалж, хаацайлж байгаа Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах зэрэг шударга ёсны зарчимд нийцсэн хууль эрх зүй, нийгэм, улс төрийн цогц арга хэмжээг нэн даруй авч үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна гэлээ.

Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн мэдэгдэлд дурдагдсан зүйлс үндэслэл бүхий гэж үзвэл түүний мэдэгдэлд дурдагдсан дээрх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгуулагаар шалгах. Хэрэв А.Гансүх гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг санаатайгаараа тараасан бол үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардлаа.

МАХН сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа үйл явдлууд хэдэн хүний албан тушаалын хоорондын маргаан мэтгэлцээн гэхээсээ улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөнд ноцтой аюул занал учирч байгаа баримт хэмээн үзэж буйгаа илэрхийлллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна