Ковид-19”-ын вакцинжуулалтын явцын талаарх мэдээллийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож байна. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг энэ үеэр цар тахлыг ашиг хонжоо болгосон хүмүүс байна. Шинжилгээний хариуг мөнгөөр хуурамчаар гаргадаг гэх мэт цөөхөн хүний хууль бус үйлдэл эрүүл мэндийн салбарын мөрөөрөө ажлаа хийгээд өдөр шөнөгүй зүтгэж яваа эмч, ажилтнуудын нэр хүндийг унагаж, цар тахлын эсрэг хийж буй ажлын эрчийг сулруулж, иргэд олон нийтийн дургүйцлийг төрүүлж эхэллээ. Энэ мэт үйлдэлд ямар хариуцлага тооцох вэ гэсэн асуудлыг хөндлөө.
Дээрх асуултад Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хариулахдаа “Халдварын тархалт өсөхөд нөлөөлж буй шалтгаануудыг тогтоохоор тархвар судлалын мэргэжилтнүүд ажиллаж, шалтгаануудыг тодорхойлж байгаа. Мөнгөөр хуурамч шинжилгээ авдаг, энэ нь сүлжээ болсон асуудал ч байна. Эмийн бизнес гэх мэт хууль бус үйлдлүүд ч нөлөөлж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагын шалгалт оруулсан.
Шат шатанд бугшсан энэ мэт завхралтай эвлэрээд яваад явах юм бол цар тахлын ард бид хэзээ ч гарч чадахгүй. Би зах зухаас нь дурьдаж байна. Ер нь нийгмийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа цөөн тооны албан тушаалтнуудын ашиг хонжоо хайдаг байдал урт удаан хугацаанд яваад, тогтчихсон. Үүний эсрэг тууштай ажиллана. Зудан дунд нохой зоолно гэдэг шиг цар тахлаар ашиг хонжоо хайдаг байдал улс орны хэмжээнд хүндрэл үүсэх уг суурь болсныг үгүйсгэх аргагүй хэмээн хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна