САЙН МЭДЭЭ: Засгийн газрын хэлэлцээрээр ОХУ-аас нэг сая тун худалдан авахаар боллоо


Саяхныг хүртэл коронагийн эсрэг вакциныг орос, хятадаар нь улстөржүүлэн жагсаал тэмцэл зохион байгуулж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын вакцины үйлдвэрийг Монголд байгуулах хүсэлтийг ОХУ-д тавьсан. Гэвч Оросууд Энэтхэг улсад вакцины үйлдвэрээ байгуулахаар болсон талаар олон улсын хэвлэлүүдэд бичиж буй. Харин манай Засгийн газар, Ерөнхий сайд Шадар сайд нарын албан бичиг, уйгагүй хэлэлцээрийн үр дүнд ОХУ-аас нэг сая тун Спутник вакцин худалдан авахаар болсныг Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг мэдэгдлээ. Нэг сая тун вакцинаар Монгол Улсын 500 мянган иргэнийг дархлаажуулах юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэд коронагийн эсрэг вакцины хамгийн олон сонголттой буюу дөрвөн улсын вакциныг сонгон тариулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна