Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргажээ


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанд УОК-ын Шуурхай штабаас халдвар тархах өндөр эрсдэлтэй зарим аж, ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой цагийн зохицуулалт хийж, цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан уян хатан ажиллах саналыг Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар УОК-ын энэ саналыг дэмжжээ. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн байна.

УОК-оос энэ талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна