Цэцийн дунд суудлын хуралдаанаар өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэхтэй холбоотой маргааныг хэлэлцэх байсан. Гэвч энэхүү хуралдаан оролцох Цэцийн нэг гишүүн татгалзсанаас бүрэлдэхүүн дутжээ.
Цэцийн хуралдаантай зэрэгцээд АН-ын гишүүн дэмжигчдээр хүч нэмж, Цэцийн байрны гадаа төлбөртэй жагсаал хийж Цэцийн шийдвэрт нөлөөлөхөөр төлөвлөсөн байсан ч ковидын хөл хориотой холбогдуулан цагдаа нар тараагаад байсан. Гэтэл ийнхүү нэг гишүүн татгалзсан нь Цэцийг Дунд суудлаараа хуралдах боломжгүй болголоо.
Тэр гишүүн хэн байсныг одоогоор Цэцээс албан ёсоор мэдэгдээгүй. Гэтэл Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнбилэг Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг хуралдаанд оролцох боломжгүй болсныг сэтгүүлчдэд мэдээлсэн. Энэ нь Цэцэд маргаан үүсгэж гомдол гаргасан ХҮН-ын хуульч Д.Үүрцайх, УИХ-ын гишүүн Т.Доржханд нарыг Цэцэд Ерөнхийлөгчийн талаас нөлөөлж байна хэмээн хардахад хүргэснийг мэдэгдлээ.
Ямартай ч Цэцийн хуралдаан эхлэхээс өмнө Ерөнхийлөгчийн талаас хэвлэлүүдээр урьдчилан мэдээ тарааж буй нь Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнбилэг, Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нарыг Дунд суудлын хуралдаанаар урьдчилан төлөвлөсөн тавилтай жүжиг хийлээ хэмээн хардахад хүргээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна