Үндсэн хуулийн цэц Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй гэж үзлээ


Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцлээ.

Уг хуралдаан үдээс өмнө төлөвлөгдөөд байсан ч ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн учир тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан юм. Тэгвэл хуралдаан 15 цагт хэлж, шийдвэрээ гаргажээ.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй гэж үзсэн.

Хуралдааны шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өгсөн байна.

Тэрбээр "Дарга биш хууль яллаа. ҮХЦ-ийн хурал нэлээд халуун өрнөв. Ямартай ч хууль засагладаг орныг бүтээж болно гэсэн урам авлаа" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна