УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Энэ талаар цахим сүлжээнд "ХУД АПУ-н уулзвар дээр 63-.... унц дугаартай nissan teana маркийн машин замын боржур мөргөж явган хүний замруу хашлага давсан.
Жолооч нь Ардчилсан намаас нэр дэвшсэн УИХ-н гишүүн Пүрэвдорж байсан ГССҮТ-рүү аваад явсан" хэмээн мэдээлэгджээ.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Өчигдөр 23 цагийн орчимд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргасан. Хоёр машин мөргөсөн. Цагдаа нар амжиж ирээгүй бол машин нь дэлбэрэх байсан. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийг түргэнээр ирээд аваад явсан" гэлээ.
Бид энэ талаар эргэн мэдээлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна