Нэр дэвшигч Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан СЕХ-ны дарга, гишүүдийг дарамталж, хүчээр бүртгүүлэхийг оролдлоо


СЕХ-нд нэр дэвшигчийнхээ материалыг өгөхөөр ирсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын гишүүд СЕХ-ны дотоод ажилд шууд оролцож, Дээд шүүхэд бүртгэлгүй даргатай АН-ын нэр дэвшигчийг бүртгэж авахыг тулгаж СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг дарамталлаа.

Монгол Улсын ардчилсан сонгуулийн өнгөрсөн 30 жилийн түүхэнд СЕХ-ны дарга болон гишүүдийг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн нүдэн дээр загнаж дарамталж тулгаж, материалаа өгч сонгуульд хууль зөрчиж хүчээр оролцуулахыг шаардаж байсан түүх үгүй. Харин энэ удаад АН-ын дотоод асуудлаа шийдэж эв зүйгээр шийдэж чадаагүй Ерөнхийлөгч Х.Баттулгын талын гэгддэг АН-ынхан СЕХ-ны дарга Дэлгэрмөрөнгийн “Дээд шүхийн бүртгэлийг үндэслэн тус намын нэр дэвшигчийн материалыг хүлээж авах боломжгүй” гэж хариулсных нь төлөө ийнхүү зүй бус авир гаргаад байна.

Өмнө нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга гишүүдтэй биечлэн уулзаж нөлөөлөхийг оролдож байсан. Харин энэ удаад түүний тал гэгддэг АН-ынхан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр хүчээр бүртгүүлэхийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Ж.Батсуурь нарын гишүүд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ашиглан СЕХ-ны даргыг сүрдүүллээ. Ерөнхийлөгчийн талын АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гэх, УИХ-ын гишүүн Н. Алтанхуяг энэ үеэр өөрийг нь үл бүртгэсэн тохиодолд ард түмэн тэмцэлд босно гэсэн утгатай зүйлийг хэлсэн нь Үндсэн хуулиараа бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн амнаас гарч боломгүй үг байсныг онцлох нь зүйтэй байх.

Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Д.Ганбат, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ж.Батсуурь нарын УИХ-ын 6 гишүүн оролцов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна