Ц.Ганзориг: Нөхцөл байдал хүнд хэвээр байна


УОК-оос сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээУОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг  “Сүүлийн хагас жилийн хугацаанд цар тахал хүн амын дунд тархаж, 44 мянган хүн халдварт өртөж, 164 хүн амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болж байна. 

Нөхцөл байдлын улмаас 4 дүгээр сарын 10-аас тавдугаар сарын 8 -ыг хүртэл 26 хоногийн хугацаанд гамшгийн улаан түвшин буюу хатуу хөл хориог цар тахлын эсрэг хариу арга хэмжээг шат дараатай арга хэмжээ авсан. Энэ хугацаанд 15 мянган иргэнийг халдварт өртөхөөс хамгаалж, нас баралтын 2 дахин бууруулсан хэдий ч нөхцөл байдал хүнд хэвээр байна. Засгийн газар, УОК-ын зүгээс насанд хүрсэн иргэдээ дархлаажуулах ажлыг маш богино хугацаанд зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар нийт насанд хүрсэн иргэдийн 71 хувь нь эхний тунд хамрагдаад байгаа бол 30 орчим хувь нь давтан тундаа хамрагдаад байна. 

Хэдийгээр хөл хориог суллаж байгаа хэдий ч халдварын тархалтын эрч буурахгүй, амь насаа алдах эрсдэл өндөр хэвээр байсаар байна. Тиймээс шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, айлд зочлохгүй, гэртээ хүн урихгүй байх, албан байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага хүн олноор нь цуглуулахгүй байх. Иргэн бүр цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмээ сайтар барихыг иргэдэдээ уриалж байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна