Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж байна.
Энэ үеэр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх
- Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дэлхий нийтээрээ ажиглаж байна. Тиймээс ил тод нээлттэй, шударга, хуулийн хүрээнд явагдах нь чухал. Коронавирусний үе тохиож байгаа учир сонгуулиа аль болох зардал багатайгаар явуулахыг зорьж байна. Бусад нэр дэвшигчид маань ч уриалсан.
- Монгол улсыг Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн тэргүүнээр ажилладаг. Тиймээс би хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллавал нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарна. Хараат бус хууль хяналтын байгууллага, шүүх, прокурорын байгууллагын тогтолцоог бий болгоход эрх зүйн орчныг нь шинэчилнэ. Хүн засагладаггүй хууль засагладаг төр засагтай болох ёстой.
- Хүний эрх эрх чөлөө, ардчилсан тогтолцоо, эрх зүйт төрөө бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. Монголын ард түмний үнэт зүйл бол парламентын засаглал. Монгол улс бол нэгдмэл нэг улс. Бид нэгэн ахан дүүс. Ардчилсан намын монгол, Ардын намын монгол гэж байдаггүй. Тиймээс ард түмнийхээ эрх, эрх чөлөөг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно.
- Монголчууд байгалийн баялагтаа эзэн нь байх ёстой. Байгалийн баялаг гэдэг бол хэн нэгэн хүний хийсэн бүтээгдэхүүн биш.
- НҮБ-д болон олон улсын хэмжээнд Монгол улсын олж авсан байр суурь, улам өргөжүүлэн баталгаажуулахын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллах болно.
- Хүчирхэг эдийн засагтай Монгол улсын бий болгоно. 4-21 жилийн хугацаа бидэнд хэрэгтэй гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна