УИХ-ын дарга Г.Занданшатар Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна. Уулзалтын үеэр нэгэн томоохон шийдвэр гаргаснаа танилцууллаа.
Тэрбээр "Монголбанктай ярилцаж байгаад Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа 71 мянган иргэн ААН-ийн хар жагсаалтыг нэг удаад харагдахгүй болгох тохироо хийе. Энэ бол өршөөл биш тохируулга. Тиймээс цаашдаа иргэд ААН-үүд зээлээ төлөхдөө хазайлт үүсгэж болохгүй, яс төлж байгаарай" гэв.
МҮХАҮТ Ковидын дараах эдийн засгийн "Их сэргэлт"-ийн бодлогыг танилцуулж, тодорхой хэд хэдэн санаачилга гаргасан. Үүний нэг нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн муу зээлийн ангиллыг сайжруулах, нэг удаа цагаатгах байсан. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар ийнхүү дээрх цар тахлаас болж хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Ингэснээр энэхүү боломжийг 71 мянган иргэн, аж ахуйн нэгж хүртэхээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна