Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат худалч гэдгээ баталсаар байна. Саяхан түүнийг Тайланд улсын баячуудын амьдардаг хамгийн өндөр өртөгтэй Хау Хин амралт аялал жуулчлалын хотод тансаг зэрэглэлийн хаустай гэсэн мэдээлэл баримттайгаа ил болоод байгаа. Гэтэл Д.Энхбат нүүр номдоо энэхүү хаусаа хүлээн зөвшөөрч, ХОМ-тээ нийтэд ил мэдээлсэн хэмээн худлаа мэдээлжээ. Тэрбээр АТГ-т гаргасан ХОМ-т 900 сая төгрөгөөр үнэлэх нэг орон сууц, нэг зуслангийн байртай хэмээн мэдээлснийг доорх баримтаас харж болно.
БАРИМТ1
БАРИМТ 2
АТГ-ыг хуурч, үл хөдлөх хөрөнгөө нууцалсан Д.Энхбат болон түүний гэр бүлийнхний Тайланд улс дахь хаусны үнэ одоогоор тодорхой бус байна. Ямартай ч хэвлэлүүдээр гарч буй "Датаком" компаниас 2020 оны хоёрдугаар сарын 12-нд $14000, 2020 оны хоёрдугаар сарын 12-нд $18000, 2020 оны наймдугаар сарын 6-нд $8 700 , 2020 оны наймдугаар сарын 7-нд $50000, 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд $15000, 2020 оны арванхоёрдугаар сарын 23-нд $15000, нийт 120700 ам.долларыг THE RESIDENCE HUA HIN 107/8. /NUMBER-3108/ ENKHBАT гэсэн утгаар Тайланд улс руу шилжүүлсэн баримтуудыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч шалгах байх. Энэхүү 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 120700 ам.долларыг өнөөдрийн /2021.06.03/ ханшаар /2849 төгрөг/ тооцвол 343,874,300 төгрөг болж байна.
Ямартай ч ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат АТГ-ын ХОМ-тээ энэхүү үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй атлаа нүүр номдоо “"Миний байрны тухай шуугих хүмүүс байх юм. Миний ХОМ-ээс авсан мэдээллийг түгээгээд л... Би өөрөө нийтэд ил мэдээлсэн зүйл шүү дээ" хэмээн худлаа бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна