Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат ковидын халдвар авч эмнэлэгт тусгаарлагдсанаас болж сонгуулийн мэтгэлцээн хийх боломжгүй болсон. Нэр дэвшигчдийн тэгш байдлыг хангах, сонгогчдын тэгш оролцоог хангахын тулд МҮОНРТ-ээр халз мэтгэлцээний бэлтгэл ажлыг хангаад байсан юм. Гэвч МҮОНРТ холбогдох байгууллагуудын шаардлагыг үндэслэн мэтгэлцээн зохион байгуулах боломжгүй болсноо мэдэгдсэнч Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж клабхаусаар “цахим мэтгэлцээн” гэгчийг зохион байгуулж, ХҮН болон АН-ын нэр дэвшигчийг оролцуулсан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43.10 буюу “Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөд байна. Үүнд оролцож буй АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нар нь мөн хуулийн 43.8 буюу “Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглоно. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн нэр дэвшигч оролцсон аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг радио, телевизээр нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна