Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07 цагаас эхэлсэн. Энэ жил Сонгуулийн Ерөнхий хороо цахим шинэчлэлт хийж сонгогчдын ирцийн мэдээллийг шууд дамжуулж байна. 11.25 минутын байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 10.11 хувьтай байна. Энэ нь буюу 201 мянга 364 хүн саналаа өгсөн гэсэн үг юм.
Нийслэлийн хэмжээнд Багахангай дүүрэг 21 хувь, Орхон аймаг 15 хувьтай сонгуулийн ирцээр тэргүүлж байна.
Ирцийн мэдээллийг шууд авахыг хүсвэл ЭНД ДАРЖ үзээрэй.
Аймгийн төвийн хэсгийн хороод, нийслэлийн 9 дүүргийн бүх хэсгийн хороодын ирцийн мэдээлэл цахим системд цаг тутамд шинэчлэгдэнэ. Харин бусад хэсгийн хороодын ирцийн мэдээллийг 11,15,19,22 цагуудад хүлээн авч нэгтгэгдэх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна