Засгийн газар: Ирэх даваа гарагаас 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулна


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар болон дархлаажуулалттай холбоотой асуудлыг танилцуулжээ.

Тодруулбал, тус яамнаас ирэх долоо хоногт 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газар хүүхдүүдийг дархлаажуулах асуудалд нухацтай хандаж байгаа. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Pfizer вакцинаа дархлаажуулж эхэлсэн. Монгол Улс тодорхой судалгаануудыг хийж, үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авсан. Зөвлөмжид 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтойг тусгасан байгаа.

Мөн Даваа гарагт ДЭМБ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, зөвшөөрлийг аваад байна. Албан ёсны зөвлөмж нь энэ долоо хоногт ирнэ. Иймд ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна