Эмч, эмнэлгийн ажилчдад 1-2 сая төгрөгийн тэтгэмж олгож, цалинг нь нэмнэ


Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эрүүл мэндийн салбарт 700 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор төсвийн тодотгол хийж, УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн айл өрх, ААН-үүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмж, айл өрхийн цахилгаан дулаан, цэвэр бохир ус, хог хаягдлын хураамжийг  2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал  үргэлжлүүлэн төрөөс олгох асуудлыг тусгасан төсвийн тодотголыг хэлэлцэж,  УИХ -д өргөн барихаар болсон байна.  

- Эрүүл мэндийн салбарт нэмж олгох санхүүжилт нь цар тахалтай тэмцэж байгаа 13 мянган эмч, эмнэлгийн ажилчдад нэг удаа 2 сая,  бусад эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 19,5 мянган ажилчдад нэг удаа 1 сая төгрөгийн тэтгэмж олгоно. Мөн улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад цалинг нь 50 хувиар нэмэгдүүлэх саналыг төсвийн тодотголд туссан.

- Цаашдаа цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээнд зориулж 2000 ор дэлгэхэд 110 тэрбум, резидент эмч нарыг дайчлах асуудалд 3,7 тэрбум, эмийн нөөц бүрдүүлэх асуудал 60 тэрбум гэх мэтчилэн зарцуулагдана гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна