Үндэсний баялгийн сангийн тухай танилцууллаа


Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа. Үндэсний баялгийн сан нь баялгийг арвижуулах, өгөөжийг хуваарилах, тэгш хүртээх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. Эдгээр нь танилцуулгын хэмжээнд бөгөөд харьяа газруудаас санал авч нэгтгэнэ.

Ташрамд дурдахад орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар Сангийн сайд Б.Жавхлан, нарийн бичгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ажиллаж байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан баг боловсруулжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна