И.Балжинням: "Арбидол" эмийг эмчилгээний стандартаас хассан байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.

Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, бизнес эрхлэгчдийн саналыг сонсож байна.

Энэ үеэр Монголын эмзүйн ЭМ холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням "Үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Хүндрэл байна. Нэгдүгээрт, тээврийн зардал 3-6 дахин нэмэгдлээ. Наадмын өмнө санал хүргүүлсэн. Эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэх коридор гаргаж өгөх талаар. Хоёрдугаарт, санхүүжилт. Учир нь эм, эмнэлгийн хэрэгслүүдээ татаж авахын тулд 100 хувь төлбөрөө төлж авч байна. Гуравдугаарт, шийдвэрүүд огцом гарч байна. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Арбидолыг эмчилгээний стандартаас хассан байна.

Гэтэл үүнийг нь Хүний эмийн зөвлөл, яамны эмзүйн салбар зөвлөл нь мэдээгүй байна. "Арбидол"- ын нөөцийг бий болгох шийдвэрийн дагуу нөөц хийхээр тодорхой шийдвэр гаргасан. Тухайлбал Төрийн худалдан авах ажиллагааны газар ерөнхий гэрээнд оруулж, 7 тэрбумын гэрээ хийгдэж, эхнээсээ татан авалтууд нь эхэлсэн. Бидэнд байгаа мэдээллээр одоогоор 3,9 тэрбум төгрөгийн эмийн нөөц байна. Гэвч эмчилгээний практикаас хасагдсан гэдэг нь эмчилгээнд хэрэглэгдэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл  10 гаруй тэрбум төгрөгийн эм хог болох нь, устгагдах нь" гэв:



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна