Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөллөө


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгснийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Ерөнхий сайдын дэргэдэх Авлигын эсрэг ажлын хэсгийн ажлын хүрээнд газартай холбоотой, Ц.Ганхүүтэй холбоотой маргаан, зөвшөөрөл олголттой холбоотой маш их гомдол ирсэн байна.  Газартай холбоотой маргаан их гарах болсон нь ч түүнийг чөлөөлөх шалтгаан болжээ.

Сануулахад, АТГ-аас түүний гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж, шалгаж байгаа талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна