Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд дөрвөн нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргасан. Харин гурван нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг ирүүлэх, мөн өдрөөс өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой. Энэ хугацаанд хоёр нэр дэвшигч дахин бүртгүүлэхээр СЕХ-нд холбогдох баримт бичгээ ирүүлсэн учраас хүсэлтийг өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд Иргэний зориг ногоон намаас нэр дэвшүүлсэн А.Бархүү, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас нэр дэвшүүлсэн Д.Баатаржав нарын дахин бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэн үнэмлэх олгохоор болов.
Ийнхүү УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүллээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг есдүгээр сарын 18-ны өдөр гардуулах бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.
НЭР ДЭВШИГЧИД
18 дугаар тойрог
28 дугаар тойрог
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна