Нийслэл хот төдийгүй улс орон даяар шатахууны хомсдол үүсээд байна. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой уулзахаар болсон байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмалын газар, шатахуун импортлогчид зэрэг талууд уулзалтад оролцох бөгөөд өргөтгөсөн хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдал, авах арга хэмжээг хэлэлцэх юм байна.
Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ "Манай улс газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөцтэй байна. Шатахууны хомстол үүсээгүй. Нөөц тодорхой хэмжээгээр багассан. Шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй" хэмээн мэдээлж байсан ч нөхцөл байдал газар дээрээ ШТС-ууд хязгаарлалт хийсэн хэвээр, АИ-92 шатахууныг 30 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд олгохгүй байсан.
Гэвч өчигдрөөс эхлэн ихэнх ШТС-ууд АИ-92 болон АИ-95 шатахуун дууссан гэх мэдээллийг өгч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна