Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардуулав


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь өнөөдөр гардуулж амжилт хүслээ.

Тодруулбал, ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булган,  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх нар Итгэмжлэх жуух бичгээ гардсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдэлж ажиллахыг Элчин сайд нарт захилаа. Түүнчлэн монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин:

Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булган:

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх:



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна