С.Амарсайхан: "Пфайзер" вакцинаар 5-11 насны хүүхэд багачуудыгаа ч вакцинжуулах бүрэн боломжтой


2022 оны Төсвийн төслийн танилцуулгын үеэр Шадар сайд С.Амарсайхан вакцины хугацаа болон 3 дахь тунтай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулахдаа

"Вакцины 1, 2-р тунд хамрагдсан иргэдээ бүрэн вакцинжуулах Пфайзер вакцины нөөц манайд хангалттай байгаа. Вакцины хугацаа дуусах болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тийм ч учраас АНУ зэрэг орнуудын нэгэн адил "Пфайзер" вакцинаар 5-11 насны хүүхэд багачуудыгаа ч вакцинжуулах бүрэн боломжтой. Вакцин хангалттай улс орнууд эхнээсээ 5-11 насны хүүхдүүдээ вакцинжуулж эхэлсэн байгаа.

Гэхдээ Монгол Улсын хувьд одоогоор ДЭМБ, Эрүүл мэндийн яам зэрэг мэргэжлийн байгууллагын судалгаа, санал, зөвлөмж эцэслэн гарахыг хүлээж байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна