УИХ-ын нэг гишүүн хүчирхийллийн асуудалд холбогдсон гэх мэдээлэл өчигдөр гарсан. Хэргийн талаар хохирогч бүсгүй гомдолдоо "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" хэмээн бичсэн гэх мэдээлэл бий.
Дээрх мэдээлэлд УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг холбож буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Би хүчин хийгээгүй. Тийм мэдээлэл хэн тараасныг олж өгнө үү гэсэн хүсэлтээ хуулийн байгууллагад хүргүүлсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна