Иргэний үнэмлэхийн QR кодыг e-Mongolia апп-р уншуулан, вакцины тунг шалгах боломжтой


Улсын онцгой комиссоос аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээж буй. Үүнтэй холбоотойгоор тухайн аж ахуй нэгж, байгууллагуудад III тун хийлгэсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэх эсвэл 20,000 төгрөгөөр шинжилгээ өгөх шаардлага тавьж байгаа.

Тэгвэл аж ахуй нэгж, байгууллагууд e-Mongolia аппликейныхээ тусламжтайгаар үйлчлүүлэгчийнхээ III тун хийлгэсэн эсэхийг шалгах боломжтой боллоо. Ингэхдээ та “e-Mongolia” аппликейшнээрээ тухайн үйлчлүүлэгчийнхээ иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан, шалгах боломжтой.

Хэрвээ үйлчлүүлэгч тань иргэний үнэмлэхгүй явж байгаа тохиолдолд та үйлчлүүлэгчээсээ “e-Mongolia” аппликейшнтэй эсэхийг асуугаарай. Учир нь, “e-Mongolia” аппликейшны нүүрний хэсэгт байрлаж буй QR кодыг мөн адил уншуулан, вакцины хэдэн тунд хамрагдсан байгааг нь шалгаарай.

Дашрамд мэдээлэхэд, “e-Mongolia” системд төрийн 56 байгууллагын 600 гаруй үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2 сая орчим иргэн давхардсан тоогоор 5,8 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна