Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.11.03) 08.00 цагт эхлэв. Өнөөдрийн хуралдаанаар:
- Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
- Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл,
- Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөл,
- Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах тухай,
- 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээний талаар,
- Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц, цаашид авах арга хэмжээ,
- Зарим боомтын үйл ажиллагааны талаар зэрэг 25 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна