ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Х нь энэ сарын 2-3-нд шилжих шөнө жижүүрлэн ажиллаж байхдаа ажлын байр дээрээ нас барсан байна.
Талийгаач Их эмч Х нь ажил үүргийнхээ дагуу өвчтөнгүүдээ үзэж дуусаад амрахаар амрах өрөөндөө оржээ. Хэсэг хугацааны дараа сувилагч дуудахаар очиход зүрх нь зогссон байдалтай байсан бөгөөд яаралтай тусламжийн арга хэмжээ авсан боловч зүрх, амьсгал сэргээгүй аж.
Их эмч Х нь ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт 16 жил ажилласан туршлагатай эмч бөгөөд ямар нэгэн зовиургүй байжээ. Одоогийн байдлаар нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээний баг ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна