О.Цогтгэрэл даргатай Ардчилсан нам сайд асан Л.Гантөмөрийг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонголоо.
11 дүгээр сарын тавны өдөр зохион байгуулсан онц их хуралд 1318 төлөөлөгч оролцож, 100 хувийн саналаар баталсныг намын албан ёсны хуудсаар мэдээлэв.
Л.Гантөмөр нь 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан юм. Цаашид түүний багт УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар ажиллана гэдгийг мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна