Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалаар хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэнэ

Админ
Өчигдөр 19 цаг 53 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх арванхоёрдугаар сард ОХУ руу айлчлал хийх талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл энэ талаар ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд И.К.Азизоваас тодруулахад "Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлууд хийгдэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар хоёр орны хооронд шийдэгдээгүй байсан зарим нэг асуудлыг шийдвэрлэхийн сацуу хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар хэлэлцэнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 5-нд Сочид Оросын тэргүүн Владимир Путинтэй уулзаж байгалийн хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулан тавих гэрээнд гарын үсэг зурсан уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Монголын төрийн тэргүүний энэ хандлагыг Оросын талаас бүрэн дэмжиж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна