“Uber Technologies” компани “Didi Global”-д эзэмшдэг хувиасаа $3 тэрбумын алдагдал хүлээх төлөвтэй

Админ
14 цаг 47 минутын өмнө

“Uber Technologies” компани БНХАУ-ын “Didi Global” компанид эзэмшдэг хувиасаа гурван тэрбум ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байна.

“Didi Global” нь зургаадугаар сард IPO хийснээс хойш үнэлгээ нь 1.4 тэрбум ам.доллароор буураад байгаа аж. БНХАУ-ын зохицуулах байгууллагаас такси дуудлагын үйлчилгээ үзүүлэгч “Didi Global”-ийн аппликейшнийг хувийн нууцлалын асуудлаас шалтгаалан дотоодын “App Store”-уудаас устгасан байна. Түүнээс хойш хувьцааны ханш нь 41 хувиар унаад байгаа юм.

“Uber Technologies” компани “Didi Global”-ийн нийт хувьцааны 12 хувийг эзэмшдэг аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна