УИХ-ын Хууль зүй, Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Эрүүгийн хуульд гүтгэлэг, доромжлолтой холбоотой хатуухан заалт оруулах саналтайгаа байгаагаа дуулгав.
Тэрбээр "Сургууль, курсууд байс гээд л өрхийн орлогын хэмжээ хэд вэ, хаана ажилладаг, амьдардаг, ямар эд хөрөнгөтэй вэ гэх мэт судалгаа авдаг. Гэтэл дараа нь нэг тоос сорогчийн компаниас энийг авах уу гэж ярьдаг. Хаанаас утасны дугаар авсан нь бүү мэд. Ийм нөхцөлд мэдээллийн аюулгүй байдлыг яаж хамгаалах юм бэ. Хүссэн багш нь анкет бөглүүлээд хувийн мэдээлэл аваад байж болох юм уу.
Мөн Эрүүгийн хуульд хувь хүний гүтгэлэг, доромжлолтой холбоотой хатуухан заалт оруулчихмаар байна. Хүнийг гүтгээд, доромжлоод нэр хүнд нь уначихсан хойно дараа нь хэчнээн залруулаад ч засагддаггүй. Эхний гарсан мэдээлэл "boom" болдог. Дараа нь мэдээллийн залруулга булан дээрээ жижигхэн биччихдэг. Үүнийг нь хэн ч олж хардаггүй. Энэ асуудлыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Эрүүгийн хуульдаа оруулж өгөөч. Фэйсбүүкийн нүүрээ нуусан хуурамч хаягийг хааж чадахгүй шүү дээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна