Рио Тинто групптэй хийж буй хэлэлцээ үргэлжилж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ сарын 7, 8-нд Эрчим хүчний гэрээнд гарын үсэг зурна гэж мэдэгдсэн. Гэвч энэ хугацаа өнгөрсөн тул хэлэлцээг хэзээ эцэслэх талаар тодруулахад энэ долоо хоногт багтаан дуусгана гэж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго мэдэгдэв.
“Оюу толгой” компани байгуулагдсан цагаасаа хойш БНХАУ, Өвөр Монголоос эрчим хүчээ худалдан авсаар өнөөг хүрсэн. Тус компанийн “Эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээний хугацаа дуусаж, гэрээг сунгах шаардлага үүсээд байгаа юм
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна